Миний амьдралын түүх (Хиллари Клинтон)

Хамгийн анхны намтраа би 1959 онд багшийнхаа даалгавраар бичсэн юм байна. Тэгэхэд 6-р ангидаа сурч байлаа. Эцэг эх, дүү нар, гэрийн тэжээвэр амьтад, гэр орон, сургууль, юу сонирхдог, ямар спортоор хичээллэдэг болон ирээдүйд юу хийхийг мөрөөддөг тухайгаа 29 хуудсанд багтааж бичиж билээ. Харин энэ удаад 12 жилийн дараа Билл Клинтонтой хамт Цагаан ордонд өнгөрүүлсэн найман жилийнхээ тухай шинэ дурдатгалаа бичиж эхэллээ...
... Энэ ном бол миний тэргүүн хадагтай, ерөнхийлөгчийн гэргий байх найман жилийн турш үзэж туулсан бүхний минь түүх юм. Тун саяхан болж өнгөрсөн үйл явдлыг, тэр тусмаа зохиргч нь өөрөө тэр үйл явдлын дам оролцогч нь юм чинь яг үнэнээр нь бичих боломжгүй гэх хүн гарах л байх. Би өөрийн ажиглаж харсан, бодож санасан, сэрж мэдэрснээ аль болох бодитойгоор илэрхийлэхийн төлөөнөө чадах бүхнээ хийсэн гэдгээ л хэлэх байна. Мэдээж энэ ном бол орчин цагийн түүхийн сурах бичиг биш. Энэ бол миний ч, Америк орны ч амьдралын ихээхэн өвөрмөц цаг үеийг дотроос нь харах боломж олгох, хувь хүний дурсамж төдий л юм.


Номын нэр: Миний амьдралын түүх
Зохиолч: Хиллари Клинтон
Орчуулсан: Чойнзонгийн Баатар
ISBN код: 99929-0-463-1
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: "Монсудар" хэвлэлийн газар
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 775

No comments:

Post a Comment