Трамп - Хэлэлцээр хийх урлаг

Би энэ номыг мөнгн олохын төлөө байгаа юм биш шүү. Мөнгө надад хангалттай бий. Хэзээ ч би мөнгөөр гачигдахгүй. Наймаа бол миний хувьд урлаг. Гайхалтай гоё зурдаг зурдаг хүн ч бий, гайхамшигтай сайхан шүлэг бичдэг хүн ч бий. Харин би наймаа хийх дуртай, тэр дундаа том наймаа хийх дуртай. Би наймаа яаж хийдгээ яримаар байна.
Ихэнх хүмүүс миний ажлаа хийдэг арга барилыг огт ойлгодоггүй. Би ажлаа арай ч дээ гэмээр хайнга хийдэг. Бизнесменүүдийн адилаар би гоё цүнх барьж явдаггүй. Элдэв уулзалт. хэлэлцээрт би оролцохгүй байхын хичээдэг. Үүд хаалга маань үргэлж нээлттэй байдаг. Яагаад гэвэл би бүх зүйлийг яг таг, нягт нямбай хийх гэж оролдвол юу ч хийж чадахгүй, ядаж хийх юмаа төсөөлж ч чадахгүй. Тэгэхийн оронд өдөр алгасалгүй йжилтайгаа тулж, яаж явж байгааг харсан нь дээр байдаг юм. Миний амьдралд ижилхэн долоо хоног гэж байдаггүй. Би их эрт, зургаан цагийн орчимд босдог. Өглөө бүр нэг цаг гаруй өглөөний сонин уншдаг. Ажил дээрээ есөн цагийн үед ирээд хамгийн түрүүнд утсаар ярьдаг. Завсар хооронд нь хүмүүстэй уулздаг. Уулзалтанд нэг ч хором илүү хугацаа зардаггүй. Үдийн хоол идэх гэж нэг газар орж суух нь ховор. Харин өдөр болгон шөнө дунд хүртэл гэрээсээ утсаар ярьдаг...


Номын нэр: Трамп - Хэлэлцээр хийх урлаг
Зохиолч: Дональд Трамп Тони Шварц
Орчуулсан: У.Нямсүрэн
ISBN код:
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: "Golden Eye" хэвлэх үйлдвэр
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 276

No comments:

Post a Comment