Дайны тухай өгүүллэгүүд

Виктор Петрович Астафьев 1924 оны 5 сарын 2-нд Сибирийн Красноярскийн хязгаарын Овсянка тосгонд тариачин айлд төрсөн.
Хожмоо Оросын алдарт зохиолчдын нэг болсон энэ хүн багадаа зовлон туулж хэрсүүжжээ...
Таны уншихаар дэлгэж буй энэ номд Виктор Петрович Астафьевын Уралын Чусовой хотын Махкомбинатын жижүүрийн дэвтэрт бичсэн, фронтын дайчин нөхөр  Мотягийн нь тухай анхны өгүүллэгээс нь эхлээд, гартаа хүнд шархадсан Кросногийн тулалдааны тухай, дайны замд учирсан олон олон хүмүүсийн тухай шилдэг өгүүлэгүүд нь багтсан юм.
Дайны тухай хамгийн үнэн, шударга, элдэв чимэггүй, их л өөр нүдээр харж бичдэг гэж эх орон нэгтнүүд нь үнэлж, хүндэлдэг В.П.Астафьев 2011 оны өвөл нас барж, түүнийг төрсөн нутагт нь оршуулжээ.
Дайны бэрхийг бие сэтгэлээрээ амсаж олон олон хүн өдгөө амьд сэрүүн байгаа агуу Орос оронд түүн шиг үнэлэгдэнэ, хайрлагдана гэдэг ховор тохиолдлын нэг буй заа.
"Дарын утаа үнэрлээгүй бол дайны тухай бүү бич"! гэсэн мэргэн үг ч бий. Дайны хүндийг биеэр туулсан явган цэргийн бичсэн өгүүлэгүүд таны өмнө байна.

Орчуулагч


Номын нэр: Дайны тухай өгүүлэгүүд
Зохиолч: В.Астафьев
Орчуулсан: Б.Чимэдбат
ISBN код:
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: Өдөр Шөнө хэвлэлийн газар
Хэвлэсэн он: 2003
Хуудасны тоо: 211


No comments:

Post a Comment