Тохиолдох явдал бүхэн, цөм өөртөө шалтгаантай, олсонд эх үзүүр бий бол, сүүл бас байдаг. Зөв замыг барьсан тэнүүлч орчлонгийн уудам цэлгэрийг туулан зорьсондоо хүрч, цалгардан осолдвол үхлийн марзад тулгардаг гэдэг.
Хүн, цэцэглэн байгаа суурин тосгоныг эвдэн сүйтгэгч,галт уулын дэлбэрэх,мөн хүчирхэг эзнийг эсэргүүцэж, дарлагдсан ардын хөдлөн босох, тэрчлэн эх нутагтаа үзэгдээгүй харь хэрцгий улсын цөмрөн орж ирэх элдэв тохиолдол учралыг үзсэн байтал түүнээ бичигт тэмдэглэн, хойч үедээ хоцроох ёстой. Хулсан үзгийн туужийн үгийг хэлхэн найруулах эрдэм сураагүй хашир бичээчид дуртгалаа сайтар хэлж, бөх цаасанд тэмдэглүүлж үеийн үед хоцроох хэрэгтэй.
Сэтгэл хөдөлгөм явдлыг амсан үзээд, дув дуугүй суудаг бол, үхлийн хүйтэн гар толгойг нь шүргэж байхад, эрдэнэсээ нөмрөгтөө ороогоод, цөл газарт булагч харам хявцаг хүнтэй үлгэр нэгэн.
Гэвч би хулсан үзгээ хурцалж, бэхэд дүрснээ: Ард амьтныг хайрлах сэтгэлгүй алан хядсан Чингис хаан, түүний догшин цэргийн тухай үнэн зөвөөр өгүүлэхэд үг чадал минь ер хүрдэг болов уу? гэж эргэлзэн бодлоо...
Номын нэр: Чингис Хаан
Зохиолч: Василий Ян
Орчуулсан: Б.Дашцэрэн
ISBN код: 978-99929-1-811-Х
Эрхлэн гаргасан: "Болор судар" хэвлэлийн газар
Хэвлэсэн газар: ”Мөнхийн үсэг” ХХК
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо: 315
No comments:
Post a Comment