
-Винс Флинн-
Баримт
Европын нууц бүлэглэлийн нэг болох Сионий Прайори нь 1099 онд байгуулагдсан бодит, түүхэн бүлэглэл юм. 1975 онд Францын Үндэсний төв номын сангаас Лес Доссиерсийн нууц хэмээх нэртэй баримтыг олоход, тэрхүү баримтад Сионий Прайори бүлэглэлийн гишүүдийн дотор Исаак Ньютон, Ботичелли, Виктор Гюго, Леонардо Да Винчи зэрэг алдартнуудын нэрс бичигдсэн байжээ. Энэхүү номонд өгүүлэх Опус Дэй хэмээх байгууллага нь Католик урсгалыг баримталсан Ватиканы салбар сүм бөгөөд бусдыг мунхруулах, албадах, хүч хэрэглэх болон бусдад өөрөөөөрийгөө тарчлаах гэх мэт зүй бус аргуудыг хэрэглэдгээрээ алдартай. Опус Дэй сүм саяхан Нью-Иоркийн 243-р Лексинтон өргөн чөлөөнд өөрийн төвийг 47 сая ам.доллараар барьж байгуулаад байна. Номонд бичигдсэн уран зураг, уран барилга, түүхэн баримт болон нууцын зэрэглэлийн талаархи тайлбарууд бүгд үнэн бөгөөд алдаа мадаггүй болно.
* * *
Парист ажил хэргээр ирсэн Харвардын сургуулийн тэмдэгт судлаач, профессор Роберт Ландонд Луврын музейн эрхлэгч учир битүүлгээр нас барсан байна хэмээн шөнө дунд мэдэгджээ. Түүний цогцсын дэргэд үл тайлагдах код бичигдсэнийг цагдаагийнхан олсон байна. Энэхүү ээдрээт хэргийн учрыг тайлах явцад Ландон хэргийн учиг Леонардо Да Винчийн бүтээлүүдтэй холбоотой гэдгийг гадарлаж эхэлнэ. Францын мэргэжилтэн, авъяаслаг шинжээч Софи Нөвүтэй хамт хэргийг мөрдөх явцад музейн эрхлэгчийг Сионий Прайорид хамаатай байсныг Ландон олж мэджээ. Сионий Прайори хэмээх энэ нууц бүлэглэлд Исаак Ньютон, Ботичелли1, Виктор Гюго, Леонардо Да Винчи зэрэг алдарт хүмүүс харъяалагдаж байсан аж. Ландон, Нөвү хоёр хэргийн халуун мөрөөр орж, Парис, Лондон зэрэг хотуудыг хэрэн сүлжих бүрт тэдний мөрийг мөшгих хэн нэгэн байгаа нь илэрхий болно. Хэрэв тэр хоёр хэргийн учгийг тайлж чадахгүй бол олон зууны туршид Прайори бүлэглэлийн хадгалж байсан нууц ор мөргүй устан алга болох байлаа.
Зохиолч: Дэн Браун
Орчуулсан: Чонос овогт Н. Хашбат
ISBN код: 978-9992956046
Хэвлэсэн газар: НЭПКО паблишинг
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 450
Зохиолч: Дэн Браун
Орчуулсан: Чонос овогт Н. Хашбат
ISBN код: 978-9992956046
Хэвлэсэн газар: НЭПКО паблишинг
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 450
No comments:
Post a Comment