Өглөөний хүн


Өглөө эрт босох нь 1000 лантай тэнцэж, харин шөнө оройн цагаар сэрүүн байх нь 100 лантай тэнцэнэ. 
Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана.
Гуйлгачин хүн ч гэсэн хичээнгүй зүтгэж байж л халуун хоол олж иддэг.
Ядуу хүний 1 онцлог нь шөнө дөл болтол унтахгүй байх харин баян хүн эрт босохоороо ялгардаг.
Ядуу тарчиг байдал үд болтол унтдаг хүнийг салалгүй дагадаг болой.
Архи дарс уух хийгээд үд болтол унтах нь ядуу тарчиг байдалд хүргэх дөт зам мөн. 
"Өглөөний нойр бол хүний амьдралын хамгийн том зарлага юм"
-Карнеги-
Өглөө эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ!
Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаас ангижирч амьдралаа жолоодогч "Өглөөний хүн" болох 100 өдрийн хувьсгал! Ядарч туйлдсан амьдралын дүр төрхийг хэмжээлшгүй их эрх хүчээр дүүргэх гайхамшигт өглөөний хүч чадал! Мэрийх хэдий ч зорьсондоо хүрч ч чаддаггүй хүмүүст зориулсан өглөөний тусгай зөвлөгөө! Өнгөрсөн 20 жилийн турш япончуудыг өглөөний амьдралын хэмнэлд оруулж өөрчилж ирсэн зохиогчийн агуу бүтээл!
Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л...таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно.Ном хүний амьдралыг өөрчилж чадах увидастай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн 1 нь байх болно гэдэг нь гарцаагүй ээ..


Номын нэр: Өглөөний хүн
Зохиолч: Сайшо Хироши
Орчуулсан: Б.Энх-Амгалан
ISBN код: 

Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: Битпресс ХХК

Хэвлэсэн он: 2008
Хуудасны тоо: 158

No comments:

Post a Comment