Жек Лондон

"Хэрэв чи үнэнийг хэлээгүй нуун дарагдуулсан бол, хэрэв чи хурал дээрээ босч үнэнийг хэлээгүй бол, хэлсэн ч бүх үнэнийг яриагүй бол үнэнээс ухарч буй хэрэг."

***
"Надад үнэний нүүр өөд харах бололцоо олго. Үнэн ямар нүүртэй байдгийг надад хэлж өг."

-Жек Лондон-



Орчуулагчийн үг

Би УБИС-т арав орчим жил өрнө дахины уран зохиолын хичээл заасны хувьд, дэлхийн сонгодог роман лав мянгаадыг уншаа биз. Энэ зохиолуудын дотор хамгийн их таалагдсан таван зохиолч байдаг нь Жек Лондон, Өнөрэ ДөБальзак, Ф.Достоеский, Эрнест Хэмингвэй нар юм. Жек Лондон хосгүй авьяастай төрснөөс гадна, жирийн хүмүүст тохиолдоод байдаггүй хачин жигтэй амьдарч, дөчин жил амьдрахдаа тавь гаруй ном бичиж үлдээсэн хүн юм. Орчуулагчийн зүгээс хэлэхэд, Маркс, Энгельс, Ленин гэсэн хэдэн суут сэтгэгчид байдаг гэсэн ойлголттой байсаар ирсэн манай уншигчид Жек, хүний жинхэнэ мөн чанарын тухай үнэмшилтэй өгүүлсэн Спенсер, Ницще, Фройд, Дарвин зэрэг суут хүмүүсийн талаарх мэдлэгээр одоохондоо хомсхон байгааг нуух юун. Жек Лондон бол эдгээр хүмүүсийн үзэл онолыг уран сайхны аргаар нийтэд түгээсэн хүн билээ. Жек Лондоны бүтээлийг эх хэлнээ орчуулсан бүтээлийг хойно хавсаргасан болно. Энэ ном өнөө үеийн уншигчдын сонирхлыг татаж, ухаан суулгах нь эргэлзээгүй хэмээн итгэнэм. Өмнөх арваад ном орчуулсан өчүүхэн туршлагадаа дулдуйдан чадан ядан монголчлов.
Шаравын Далантай

Номын нэр: Жек Лондон 
Зохиолч: Ирвинг Стоун 
Орчуулсан: Ш. Далантай 
ISBN код: 978-99929-0-169-1 
Хэвлэсэн газар: ”Монсудар” ХХК
Хэвлэсэн он: 2007
Хуудасны тоо: 146

No comments:

Post a Comment