Монголын сонгомол өгүүллэг

Монгол өгүүллэгийн замнал хийгээд энэ номын тухайд,

Өгүүллэг бол гүнзгий санааг цомхон бөгөөд сонирхолтой илэрхийлдгээрээ хэний ч таашаалыг хүлээдэг, хүмүүсийн хамгаас их амтархан уншдаг, хүүрнэл зохиол сонирхогчид өөр өөрсөдийнхөөрөө үнэлж дүгнэж чаддаг, Монголын шинэ үеийн уран зохиолд нэлээд сайн хөгжсөн төрөл зүйл билээ. 

... Өгүүллэгийг бид хэмжээ, далайц, агуулгын хувьд туужийн доорх шатлалд хамрагддаг төрөл гэж үзэж заншсан. Манайд мөн л эцэслэн тогтоосон тодорхойлолт үгүй "тууж" хэмээгчийг шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, уран зохиолын онолч С.Буяннэмэх (1901-1937) "Ихдээ хэдэн арваад дэвтэрт багтаах буюу бага нь нэг, хоёр  дэвтрээр төгсгөж болно" гэж заасан нь бий... 

Энэхүү номоо бэлдэхийн тулд бид 1920-иод оноос хойш хойшхи өгүүлэг бүрийг эргэж харахыг хичээлээ. Тэгээд өөрсдийн олж уншсан хэмжээнд чухам сайныг нь шилж, манай хүүрнэл зохиолыг боломжийн хэрээр төлөөлж чадахуйц байдлаар эмхлэхийг эрмэлзэв. Манай үеийн авьяаслаг зохиолч С.Анударын хэлсэнчлэн "Бид хэнд ч юу ч амлаагүй. Хэнд ч өргүй". Тиймээс голтой, шударга хандахыг хичээсэн, түүнчлэн хойчийн уншигчдаа хүндэтгэн үзэхийг юунаас ч илүү чухалчилсан билээ.   

Г.Аюурзана
Л.Өлзийтөгс


Номын нэр: Монголын сонгомол өгүүллэг (Хоёр дахь хэвлэл) 
ISBN код: 99929-6-322-0 
Эрхлэн гаргасан: Г.Аюурзана, Л.Өлзийтөгс 
Хэвлэсэн газар: "Мөнхийн Үсэг Групп" ХХК 
Хэвлэсэн он: 2007 
Хуудасны тоо: 292

No comments:

Post a Comment