Үг

"Хүний шившигтэй бузар бүхнийг дөвийлгөж, аль муу, сэжиглэмээр, бохир бүхнийг харуулж, тааламжтай сайхныг үл тоомсорлон, хүний уг чанарын гэрэл гэгээтэй бүхнээс нүүр буруулж байна" хэмээн экзистенциалист зохиолчдыг зэмлэцгээх нь бий. Христийн шашинтнууд болохоор биднийг "бурхан тэнгэрийн цааз болон мөнхийн үнэт зүйлсийг устгаснаар, дураар авирлахаас өөр юм үлдээсэнгүй. Үүгээрээ хүний үйлийн бодот чанар хийгээд ач холбогдолыг үгүйсгэлээ" гэлцдэг юм. хүмүүний амьдралын туу талыг хэтэрхий анхаардаг гэдэгт л бидэнд тэлгаж буй гол ял зэмлэл оршино.
Золягийн "Газар" гэх мэтийн, ахуйлаг романаар хүмүүжсэн уншигч бол экзистенциалист роман уншаад жигшинэ л дээ. Ардын цэцэн үгсээс аль нь гутрангуйг нь цохож ярьдаг хүн ч биднийг дүүрчихсэн гутранги үзэлтнүүд гэдэг юм. Гэвч гутрангуй зүйр үгсийг залхтал давтаж байдаг, аль нэгэн жигшүүртэй үйл үзээд "Хүн гэдэг ийм л байдаг" гэж хэлдэг, энэ л "бодот ая дуугаараа" тэжээгдэж явдаг хүмүүс экзистенциализмыг хэтэрхий баргар гэж зэмлэдгийг бодоход энэ сургаад харин ч эсрэгээрээ, бадрангуй юм биш үү? Тэгээд л ингэж хэлдэг байх нь ээ гэж өөрийн эрхгүй бодогдоно. Энэ сургаалын юу нь аймаар байна вэ? Хүнд сонголт хийх бололцоо олгодог нь уу?...

Номын нэр: Үг
Зохиолч: Жан-Поль Сартр
Орчуулсан: Гүн овгийн Г.Аюурзана
ISBN код: 978-99929-0-822-X
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: "Мөнхийн Үсэг Групп" ХХК
Хэвлэсэн он: 2009
Хуудасны тоо: 152
            

1 comment: