Test

https://soundcloud.com/ernane-barros-albuquerque/bruno-mars-when-i-was-your-man

How big is the coupon market

Сургамжит өгүүллэгүүд 1

Өмнөх үг
Эдүгээ 7 дахь жилээ ардаа үлдээж байгаа "Шинэ ертөнц" сэтгүүлийн дугаар бүрт нийтэлдэг өгүүллэгүүдийг түүвэрлэн ном болгон гаргаж уншигч та бүхэндээ толилуулж байгаадаа бид туйлын баяртай байна.
Өглөөг хэрхэн угтана оройг тэгэж үддэг...
Бид хүмүүст бага ч гэсэн инээмсэглэл, бас жаахан аз жаргал бэлэглэхийг зорьсон юм.
Тийм ээ! Төлөвхөн энэ ном сэтгэлийн тань гүн дэх мэдрэмжүүдийг сэргээхээр гар сунгаж байна.
Тэгвэл энэ аялал маань...
Хайрын хөлгөөр аз жаргалын тэнгист хүрэх хүртэл үргэлжлэг...
Туулах зам маань тун урт...
Магадгүй маш богино ч юм бил үү...
Хэн мэдэхэв дээ...



Номын нэр: Сургамжит өгүүллэгүүд 1
Зохиолч:
Орчуулсан:
ISBN код: 99929-6-325-5
Эрхлэн гаргасан: "Эмпати-Ертөнц"
Хэвлэсэн газар: "Шинэ Ертөнц" ХХК
Хэвлэсэн он:
Хуудасны тоо: 73

Зүрхний хилэн (3-р боть)

Өнөө үед төдийлэн ариунаар сахин хамгаалж чадахгүй байгаа ч бид ямар ч хүчирхэг улс гүрнээс дутахааргүй газар нутаг, өв соёл, зан заншилтай билээ. Тэр бүхнийг бидэнд ариун нандин чигээр нь өвлүүлэн үлдээхийн тулд өвөг дээдэс минь тэмцэж иржээ. Ганц Эзэн Чингис хаан төдийгүй, өнөөг хүртэл амьдарч ирсэн Монгол хөвгүүд, Баатарууд Монгол улсын минь гар гар дээрээ дамжуулан бидэнд авч ирснийг та энэхүү номноос бүрнээ ойлгож байгаа бизээ. Харин яагаад тэд хэзээ ч уулзахгүй, хэзээ ч царайг нь харахгүй тэр хойч үе буюу бидний төлөө тэмцэж, ялж, зарим нь ялагдаж, алтан амиа зориулж байв аа? Миний бодлоор тэдэнд бүгдэнд нь "Баатар сэтгэл" байсан гэж боддог. Тэр сэтгэл үеэс үе, зүрхнээс зүрх дамжин уламжлагдаж, тэр сэтгэл л Монголчуудыг харийн дайсны эсрэг босгож, тэр сэтгэл л Монголчуудын тусгаар тогтнолыг зарласан. Харин энэ номыг уншаад таны ч гэсэн дотор байгаа "Баатар сэтгэл" улам бадарна биз ээ.


Номын нэр: Зүрхний хилэн 3-р боть
Зохиолч: Ж.Пүрэв
Орчуулсан:
ISBN код: 978-99929-990-0-4
Эрхлэн гаргасан: "СЭЗДС" "Шадар Ван" клуб
Хэвлэсэн газар: "Бишрэлт тэнгэр" ХХК
Хэвлэсэн он: 2009
Хуудасны тоо: 216

Зүрхний хилэн (2-р боть)

...Ж.Пүрэв романаа ангич, намч, интернациональч байр сууринаас бичсэн байна. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний гол хүчин нь ард түмэг байсныг зохиолд тодорхой үзүүлжээ. Нөгөө талаар уул хөдөлгөөнийг толгойлж байсан ноёлогч ангийн дотоод зөрчил, ер уул хүчний хязгаарлагдмал талыг нарийвчлан үзүүлсэн байна. Бусад улс үндэстнийг түрэмгийлэн ноёрхогчид тухайн үедээ хүчээр хичнээн давуу байвч эцэстээ заавал нурдаг учир шалтгааныг уншигчид уул романаас олж үзнэ. Өнөөгийн бидний хүслээр биш тэр үеийн нөхцөлөөр тайлбарлагдаж болох  өдий төдий зөрчилтэй, шийдвэрлэгдээгүй асуудлууд түүхийн үе болгонд үлдэж хоцордог...



Номын нэр: Зүрхний хилэн 2-р боть
Зохиолч: Ж.Пүрэв
Орчуулсан:
ISBN код: 978-99929-946-7-3
Эрхлэн гаргасан: "СЭЗДС" "Шадар Ван" клуб
Хэвлэсэн газар: "Бишрэлт тэнгэр" ХХК
Хэвлэсэн он: 2009
Хуудасны тоо: 264

Зүрхний хилэн (1-р боть)

Эрхлэн хэвлэгчдийн үг
Эрхэм уншигч Таны түмэн амгаланг эрж, энэхүү номыг уншиж байгаад тань гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Манай монголчууд гадны хүчит улсуудын нөлөөлөл, шахалт, яах аргагүй байдлаас болж түүхээ мартсан гэдэгтээ та санал нийлж байгаа байх. Уг нь бид энэ ариун газар нутаг, эх хэл соёлоо бидэндээ өвлүүлж үлдээхийн төлөө амь хайргүй тэмцэж ирсэн өвөг дээдэстэй хүмүүс. Гэтэл бид одоогийн байдлаар Чингис хаан гэж цээжээ дэлдэхээс цаашгүй байгаа билээ. Тиймээс агуу их түүх, өвөг дээдсээрээ бахархах, одоогийн монголчуудад өөрсдөд нь өвөг дээдсийнхээ, үр хойчийнхоо өмнө хүлээсэн хариуцлагыг энэхүү ном ойлгуулна. Зохиогч маань үүний тулд энэхүү номыг бидний төлөө өвөг дээдсийн минь хийсэн тэмцлийг бодит түүх, асар их судалгаа шинжилгээний ажилд үндэслэн бичсэн юм.


Номын нэр: Зүрхний хилэн 1-р боть
Зохиолч: Ж.Пүрэв
Орчуулсан:
ISBN код: 978-99929-924-7-6
Эрхлэн гаргасан: "СЭЗДС" "Шадар Ван" клуб
Хэвлэсэн газар: "Бишрэлт тэнгэр" ХХК
Хэвлэсэн он: 2008
Хуудасны тоо: 297

Гэгээрлийн зам

Уялга үг

Буддын шашинд Их, Бага хөлгөн гэж бий. Их хөлгөнд судрын ёс, тантрын ёс гэсэн үндсэн 2 чиглэл бий. Бага хөлгөний үнэт зүйлсийг ухаарах нь Их хөлгөнд сурах дэвсгэр болдог. Сундрын ёсыг өөриймшүүлэх нь тантрын бясалгал хийх бэлтгэл болдог. Өөрийгөө хайрлах хайр бусдыг хайрлах хайр болон хөгжиж, үзэгдэл юмсын шүтэн барилдлагыг ураарах оюун үнэмлэхүй хоососон чанарыг нээх билиг болон цэцэгэлэж, эгэл жирийн оршихуйгаас бурханлаг оршихуйд шилжих нь гэгээрлийн замын цогц агуулга. Тэх бүхнийг энгийн ойлгомжтой учир шалтгааны гүн гүн гүнзгий үндэслэлээр нотлон хураангуйлсан номын нэг нь Гэгээрлийн зам буюу <<Бодичаръяаватара>> (Самгард) юм.



Номын нэр: Гэгээрлийн зам
Зохиолч:
Орчуулсан: П.Бадрал
ISBN код: 978-99929-1-741-5
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар:
Хэвлэсэн он: 2010
Хуудасны тоо:179

Шар луу Цзяо

Удиртгал
Шаолины сүмийн намхан чулуун хэрмийн цаанаас хонхны сунжирсан урт дуу тэрхэн зуураа агаарт тодхон жингэнэж, сүмийн ханыг даван бургасан шугуй, уулын бэлээр шатлан буусан тутаргын зурвасан талбай, уулын оройг уургалан уясан ааглаг ногоог дунд аажмаар уусан замхарна...
Оройн гүнцэг, үдшийн мөргөлийн цаг өнгөрсөн байв. Гэр гэрээсээ хэсэг бүлгээрээ гарч мөргөлийн дуган руу явах лам нар энэ гэнэтийн хонхны дуу ямар учиртай болохыг бие биесээ шивэгнэн асууна.
Хэдэн минутын дараа сүмийн хашаанд хөл хөдөлгөөн татрав. Хоёр дахь харуулын хонх жингэнэв. Яг энэ үеээр алсын нэг өрөөнөөс дөрвөн лам гарч ирлээ. Нэг нь эргэн тойрноо ажиглан хараад тэдний араас хэн ч дагаж, хараагүй гэдэгт итгэж, нөгөөдүүлдээ дөхөв. Тэгээд дөрвүүллээ хашаан дундуур түргэн өнгөрч, хаалгаар гаран одов.
<<Мэргэн ухаан суух дацан>> хэмээх пайз хадсан яйжийж ганхсан хаалгатай, шавар нь унасан, зарим газраар хана нь нурсан, хогийн ургамалд баригдсан цэцэрлэг, аль эртнээс будаж, янзлаагүй өнгө зүсээ алдсан, хүний гар хүрээгүй удсан оршуулгын газар, энэ бүхнээс үзэхэд энэхүү шүтээний ариун газрын уруудах цаг болсныг гэрчилнэ...


Номын нэр: Шар луу Цзяо
Зохиолч: А.Левин
Орчуулсан: Х.Гунгаажав
ISBN код:
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат
Хэвлэсэн он: 1985
Хуудасны тоо: 331

Ид шидтэнүүдийн бэлэг

Өмнөтгөл

О.Хэнри нэрээрээ дэлхийн утга зохиолын түүхэнд мөнхөрсөн энэ хүний жинхэнэ нэр нь Вильям Сидней Портер. Тэр хүнд бэрх амьдрал туулж, эмгэнэлтэйгээр насан эцэслэжээ. Эмийн санч адуучин, үхэрчин, шугам зурагч, мөнгөний нярав, шог хошин сэтгүүлийн эрхлэгч, сурвалжлагч гээд түүнд хийгээгүй ажил ховор. Өөрийнх нь нэг ч өгүүллэгт байхгүй тийм нажид зовлон туулсан хүн шүү дээ хэмээн Э.Синклер түүний тухай халаглан бичсэн нь бий. Энэ авяаслаг зохиолч орон гэргүй, тэнэмэл ч явж үзсэн, ялтан хоригдол болж, шоронд ч сууж байжээ. 
Түүний олонд хүрсэн, үе үеийн уншигчдад хамгийн их таашаагдсан өгүүллэгүүдийг эмхэтгэн энэхүү номоо өргөн барьж байна. Ид шидтэнүүдийн бэлэг, сүүлчийн ганц навч, Пимиентийн шарвин, Жимми Валентайны сүүлчийн өчиг гэх мэт гайхамшигтай өгүүллэг амтархан уншихыг хүсч байна.



Номын нэр: Ид шидтэнүүдийн бэлэг
Зохиолч:
О.Хэнри
Орчуулсан: Бүүвэйн Чимэдбат
ISBN код:
Эрхлэн гаргасан: "Өдөр шөнө" хэвлэлийн газар
Хэвлэсэн газар: "Тоонот принт" хэвлэх үйлдвэр
Хэвлэсэн он: 2002
Хуудасны тоо: 245