Шар луу Цзяо

Удиртгал
Шаолины сүмийн намхан чулуун хэрмийн цаанаас хонхны сунжирсан урт дуу тэрхэн зуураа агаарт тодхон жингэнэж, сүмийн ханыг даван бургасан шугуй, уулын бэлээр шатлан буусан тутаргын зурвасан талбай, уулын оройг уургалан уясан ааглаг ногоог дунд аажмаар уусан замхарна...
Оройн гүнцэг, үдшийн мөргөлийн цаг өнгөрсөн байв. Гэр гэрээсээ хэсэг бүлгээрээ гарч мөргөлийн дуган руу явах лам нар энэ гэнэтийн хонхны дуу ямар учиртай болохыг бие биесээ шивэгнэн асууна.
Хэдэн минутын дараа сүмийн хашаанд хөл хөдөлгөөн татрав. Хоёр дахь харуулын хонх жингэнэв. Яг энэ үеээр алсын нэг өрөөнөөс дөрвөн лам гарч ирлээ. Нэг нь эргэн тойрноо ажиглан хараад тэдний араас хэн ч дагаж, хараагүй гэдэгт итгэж, нөгөөдүүлдээ дөхөв. Тэгээд дөрвүүллээ хашаан дундуур түргэн өнгөрч, хаалгаар гаран одов.
<<Мэргэн ухаан суух дацан>> хэмээх пайз хадсан яйжийж ганхсан хаалгатай, шавар нь унасан, зарим газраар хана нь нурсан, хогийн ургамалд баригдсан цэцэрлэг, аль эртнээс будаж, янзлаагүй өнгө зүсээ алдсан, хүний гар хүрээгүй удсан оршуулгын газар, энэ бүхнээс үзэхэд энэхүү шүтээний ариун газрын уруудах цаг болсныг гэрчилнэ...


Номын нэр: Шар луу Цзяо
Зохиолч: А.Левин
Орчуулсан: Х.Гунгаажав
ISBN код:
Эрхлэн гаргасан:
Хэвлэсэн газар: Сүхбаатарын нэрэмжит Хэвлэлийн комбинат
Хэвлэсэн он: 1985
Хуудасны тоо: 331

No comments:

Post a Comment