Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил

Олон нийтэд дэлхийн түвшний уран зохиолыг сурталчлан таниулахад , нөгөө талаас үгийн урлагийн хорхойтнуудад унших номынхоо сонголтыг хийхэд энэхүү ном нь тус болох биз ээ. Өнөө цагт мэргэжлийн утга зохиолыг ийн хураангуйлсан номууд нь зүгээр 1 толь бичиг, лавлах төдий бус, харин шимтэн уншиж болохуйц хэмжээний уран сайхны бүтээлийн хэмжээнд очоод байгааг тооцсон ч, манай оюуны хүрээнийхэнд онцгой ач холбогдолтой болов уу гэж найдна.

2002 оны 5-р сард уншигчдад очсон анхны хэвлэл 80 зохиолын утгыг багтаасан бол, энэ удаад ном мааньОросын утга зохиолын онцгой төлөөлөгчдийн долоон чухал романы тухай шинэ яриагаар баяжиж байна. Эдгар Погийн нэгэн өгүүллэгийн оронд XX зууны хамгийн их дуулиант зохиолуудын нэгэн болох "Лолита"-г оруулсан нь надад биечлэн хандсан зарим уншигчийн хүсэлтийг баримталсан хэрэг юм. Харин Ботийн анхны хэвлэлийн дараа Достоевскийн "Гэм, зэм"; монгол хэлнээ орчуулагдаж гарсан тул, суут зохиолчийн өөр, хамгийн гол гэгддэг "Ах дүү Карамазовынхан"; романы утгыг энд өгүүлэв.


Номын нэр: Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил 
Зохиолч: Гүн овогт Г.Аюурзана
Орчуулсан:
ISBN код: 99929-5-582-1
Эрхлэн гаргасан: 

Хэвлэсэн газар: "Мөнхийн үсэг" ХХК
Хэвлэсэн он: 2003
Хуудасны тоо: 444 



No comments:

Post a Comment